СЕХ манай байгууллага хууль тайлбарлах эрхгүй гэжээ

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд болно. Сонгуульд нэр дэвшигчид есдүгээр сарын 4-нд тодрох хуулийн заалттай. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа ч энэ сонгуультай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн. Тодруулбал, нэр бүхий гурван иргэний зүгээс нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан гэж үзээд, Цэцэд хандсан билээ. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар наймдугаар сарын 22-нд хэлэлцэх юм. Хуралдаан болохоос өмнө дээрх асуудалтай холбоотойгоор СЕХ-ноос тайлбар ирүүлэхийг хүссэн ч “Манай байгууллага хууль тайлбарлах чиг үүрэггүй” гэсэн утга бүхий тайлбарыг цэцэд хүргүүлжээ. Мөн дээрх хуулиуд батлагдсаны дараа УИХ-ын аль нэгэн тойрогт нөхөн сонгууль болоогүй гэжээ.

Дашрамд мэдээлэхэд нөхөн сонгуульд улс төрийн 13 нам оролцох хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.