Г.Нандинзаяа хүрэл медаль хүртлээ

“Жакарта-2018” Азийн зуны спортын 18-р наадмын хоёр дахь өдөр Монголын багийн гурав дахь медалийг буудлага спортын төрөлд ОУХМ Ганхуягийн Нандинзаяа эх орондоо авчирлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн урт бууны 10 м-ийн дасгалд 227,4 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна. Энэ төрөлд БНХАУ-ын Жао Руожу 250.9 оноогоор тэргүүлсэн бол БНСУ-ын Жун Ён-Хи 248.6 оноогоор мөнгөн медаль хүртлээ. ОУХМ Г.Нандинзаяа нь Жакартад нийт дөрвөн зайд онч сорих бөгөөд 2016 онд Рио де Жанейрод болсон дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олимпод оролцон 9 дүгээр байр эзэлж байжээ.