Э.БЭХБАЯР АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр тус тус ялаад байсан. Тэгвэл хагас шигшээд Азийн АШТ болон Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт Ираны Реза Атриг 8:2-оор ялав. Ингэснээр Бэхээ гавьяат алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ болон энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга БНАСАУ-ын Кан Кум Сонтой хүч үзэхээр боллоо.
65 кг-д ОУХМ Батчулууны Батмагнай хагас шигшээд Энэтхэгийн Бажранг Пуньяд, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид тус бүр оноогоор цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдана. Финалын барилдаан монголын цагаар 21:00 цагаас эхлэх юм.