Зургаан настнуудын бүртгэл эхэллээ

Өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургуульд анхлан орж буй хүүхдүүдийг тавдугаар сард бүртгэдэг байсан. Тэгвэл 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн нэгдүгээр ангид элсэн сурах зургаан настнуудын бүртгэл өнөөдөр улс даяар эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдээ нэгдүгээр ангид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэх юм байна. Үүнд:

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар

-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг

-Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх ажээ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ. Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ.