Зам Тээвэр Хөгжлийн дэд сайдыг томилно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж,  тус яамны дэд сайдаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтарыг томилохоор санал нэгдсэн. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Тус хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайдыг томилох аж.

Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаас дөнгөж сая Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан 35 хүний орон тоотой агентлагийн бүтцийг баталжээ. УИХ-аас өмнө нь тус агентлагийг байгуулах шийдвэр гаргасан байсан аж. Уг агентлаг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нэртэй ажиллана. ҮСХ-ны мэдээгээр улсын хэмжээнд 103630 хүн хөгжлийн бэрхшээлтэй байна.Тэдний 42 хувь нь ядуу амьдардаг аж. Иймээс тэднийг хөгжүүлэх, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэхэд агентлагийн үйл ажиллагаа чиглэх юм байна.