Эрээн нуурт “Элсний фестиваль” болно

Говь-Алтай аймгийн Эрээн нуурт “Элсний фестиваль” соёл урлагийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Монголын нүүдэлчин соёл, ахуй, ёс заншлыг байгалийн онцлог болох элсээр дамжуулан спортын аргаар гадаад, дотоодын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уг арга хэмжээг 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулах болсон аж. Энэ жилийн арга хэмжээ энэ сарын 18, 19-нд болох юм байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр фестивалийн үеэр “Адуучин” тэмцээн, гар бөмбөг, оргил булаалдах, элсний гулгалт, буухиа, сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг аж. Энэ жилийн хувьд уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулахаараа урт өмнөхөөсөө онцлог юм байна.