Нөхөн сонгуульд МАН олонхийн санал авчээ

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнгөрсөн  сарын 24, 30-нд 11 аймгийн 30 суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөсөн. Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхийн санал авч тус, тус ялалт байгуулжээ. Товчхондоо ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ынхан дийлэнх олонхи буюу 80-аас дээш хувьд нь ялалт байгуулжээ. 

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16, АН-аас хоёр, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхийн санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдсон байна.