Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам тун удахгүй болно. Тэгвэл Монголын Үндэсний музей үндэсний их баяр наадмыг угтаж, дотоод гадаадын жуулчид, үзэгчдэд зориулан өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор үзмэрүүдийг дэлгэжээ. Тус музейнхниий хэлснээр уг үзмэрт монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн үзүүлж байгаа аэж. Үзэсгэлэн нь өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд иргэд наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм.