Уул уурхайн сайд АН-ын бүлэгт мэдээлэл өгч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонсч байгаа юм. Учир нь, өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж, өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байгаа. Харин энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Ардчилсан намын бүлэг салбарын сайдын мэдээллийг сонсч, байр сууриа нэгтгэхээр болсон байна.