АН-ын бүлэг “Таван толгой”-н төслийг

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг энэ сарын 29-нд буюу ирэх баасан гаригт хаахаар төлөвлөөд буй. Мөн УИХ-ын чуулган хаахаас өмнө Таван толгойн төслийг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад оруулсан. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг үүнийг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байна. Учир  нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тавантолгой төслөөр байр сууриа нэгтгээгүй байгаа бөгөөд энэ долоо хоногт бүлгийн бүх гишүүдээ цуглуулан улмаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг оролцуулан мэдээлэл авна гэдгээ цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон. Тэр ч бүү хэл энэ асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй Ардчилсан намын гишүүд оролцох сураг Саарал ордонд гараад бана. Хэрэв тэгвэл өнөөдөр товлогдсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж магадгүй юм.

Дашрамд мэдээлэхэд Засгийн газрын өргөн мэдүүлсэн Тавантолгой төсөлтэй холбогдуулан Тавантолгойн нүүрсний ордын 30 хувь буюу 2 тэрбум тонн нүүрсийг 2 тэрбум амдоллараар зарна гэсэн мэдээлэл бий бөгөөдд үүнийг олон нийт эсэргүүцэж байгаа. Товчхондоо цахим орчинд тавантолгойн нүүрсийг 70 дахин бага үнээр наадмын өмнө яаран сандран зарах хэрэг гарчээ гэцгээж буй бөгөөд өнөөдөр тус ордын нүүрсийг газар дээр нь 1 тонныг нь 70 ам.доллараар зарж байгаа.