Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар салхины хурд 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Мөн 11 дүгээр сарын 26-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд, иргэн та

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.