“Солиот эх”  өмнөд хөршийн үзэгчдэд хүрнэ

Х.ТҮЦ продакшны уран бүтээлчид БНХАУ-ын зохиолч Хятадын зохиолч Ван Хэн Жи-гийн “Солиот эх”зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран сайхны киногоо өнгөрсөн нэгдүгээр сард Монголын үзэгчиддээ толилуулсан. Тэгвэл найруулагчаар нь Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг,продюсераар нь Н.Онон нарын ажилласан “Солиот эх” МУСК өмнөд хөршийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарахаар болжээ. Энэ тухай тус продакшны жүжигчин Т.Бархүү “X- түцийн уран бүтээлийг үргэлж үзэж, дэмжиж ирсэн үзэгч түмэндээ дуулгах таатай мэдээ байна. SCO-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй " Олон улсын анхдугаар кино наадам "- д, "СОЛИОТ ЭХ " кино маань амжилттай оролцож, Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү кинонд оролцсон нийт уран бүтээлчиддээ, хүмүүстээ, биднийг дэмжиж хамтарч ажилласан хамт олон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Монголын кино урлаг мандан бадраг” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

“Солиот эх' уран сайхны кино Монголын кино театруудаас гадна БНСУ-д гарсан бөгөөд 1900-гаад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлдэг юм.