“КING TUG” ТОП-5 руу орж ирэв

Сонирхогчдын боксын олимпийн наадам болон ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт өнгөрсөн тавдугаар сарын 26-нд мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппид цагтаа WBO, WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж явсан Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж гуравдугаар үед нокаутаар буулган авсан билээ. Мэргэжлийн боксод 10 тулаан хийхдээ ялагдаагүй яваа өдгөө 25 настай “King Tug” буюу Н.Төгсцогт сүүлийн тулааныхаа дараагаар WBC-гийн хагас хөнгөн жингийн чансааны “Топ-5” дугаар байр руу дэвшив. WBC холбооны аваргын бүсийг АНУ-ын боксчин Гэри Рассель эзэмшдэг. Дээрх холбооны чансаанд манай тамирчны өмнө Филиппиний Марк Магсайо, Доминиканы Клаудио Марреро, АНУ-ын Йосеф Диас, Английн Кит Галахад нар бичигдэж байна.

Н.Төгсцогтын Оскар Эскандонтой хийсэн 10 дахь тулаан