Ордны арын  цэцэрлэгт хүрээлэнг  нээлттэй болгох санал гаргалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.15/  хуралдаан эхэллээ. Чуулганы хурлаар нийт 15 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, хэлэлцэх асуудлын жагсаалтад  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тус тус багтсан байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил  чуулганы эхэнд хаврын чуулган завсарлахаас өмнө ордны арын  цэцэрлэгт хүрээлэнг  нээлттэй болгох саналыг гаргаж УИХ-ын даргыг ажил хэрэг болгож өгөхийг хүслээ.