Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 14-19 градус, говь, талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.