Бага насны хүүхдүүд голын салаанд боогдсон байсныг аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Өчигдөр /2022.07.25/ Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар усан тохой Туул голд хүүхдүүд боогдсон, гарч чадахгүй байна гэсэн дуудлага 16:14 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 5-13 насны долоон хүүхэд голын салаанд усанд боогдож, урсах эрсдэлтэй байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 07 сарын 20-ны байдлаар бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас голын усанд осолдож 6 хүүхэд амь насаа алдсан байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, голын эрэг дагуу бага насны хүүхдийг тоглуулахгүй байх, байнгын анхаарал, сонор сэрэмжтэй байх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч гэнэтийн хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, үер усны аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.