Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг ч Ерөнхий сайд маргааш Сингапур улсыг зорих тул хуралдаанаа өнөөдөр хийж байгаа юм байна. 

Энэ удаагийн хурлаар:

  • Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний талаар,
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд автомашины ашиглалтад хязгаарлалт тавих арга хэмжээний явц,
  • Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийн талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.