ЭСЯ: Энэ сарын 25-наас богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг авч эхэлнэ

Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва улсын визийг төлөөлөн олгодог.

2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс VFS Global олон улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг хүлээн авч эхэлнэ. Чех улс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус улсад ирэх гадаадын иргэдээс PCR шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ болон эрүүл мэндийн асуумж шаардах зохицуулалтаа цуцалсан болно хэмээн мэдэгджээ.