МСҮТ, их дээд сургуулиуд ӨНӨӨДРӨӨС цахимаар хичээллэнэ

Их дээд сургууль болон МСҮТ-ийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэнэ. Тодруулбал, өнгөрөгч сард Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийг халдвартын тархалттай холбогдуулан сурагчдын амралтыг нэг долоо хоног сунгасан билээ.

Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээллэх хуваарийг хүргэж байна.

Сургуулийн өмнөх боловсрол

  • Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэг өдрийн дэглэмийн дагуу 8-10 цаг ажиллана.

Ерөнхий боловсрол

  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.

МСҮТ болдон их дээд сургууль

  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагаас танхимаар хичээллэнэ.