Засгийн газар ээлжит бусаар хуралдаж сар шинийн өмнө  тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд, НХХ-ын сайдтай уулзаж иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг чиглэл болгосон.

Үүний дагуу Засгийн газрыг гишүүд тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн байна. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийн тулд 2022 оны төсөвт хийхээр болжээ. Удахгүй ээлжит бусаар хуралдах тов гарахаж.Түүнчлэн Засгийн газар хуралдаж тодорхой шийдвэр гаргасны дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл байна.