​Цагаан сараас өмнө НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орно

Татварын Ерөнхий газрын мэдээллээр 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт энэ сардаа багтаж иргэдийн дансанд орох юм байна. Энэ талаар ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголтыг бид жил бүр тогтсон саруудад олгодог журамтай. Энэ удаа иргэдийн дансанд дөрөвдүгээр улирлын буцаан олголт орох бөгөөд нэгдүгээр сардаа багтаж өгөхөөр төлөвлөж байгаа. Өмнө нэгдүгээр сарын 25-нд олгодог байсан ч энэ удаа цар тахал болон бусад зүйлсээс шалтгаалан яг хэзээ буюу өдөр нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ энэ сардаа багтааж иргэдэд олгоно гэсэн юм” гэлээ.