Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Байгаль орчны сайдад томилогдохоор нэр дэвшүүлсэн Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг болон Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдад томилогдохоор нэр дэвшүүлсэн Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах тогтоолын төслийг өргөн барилаа.

Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганаар сайдын асуудлыг хэлэлцэх бололтой.  Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаан өнөөдөр болох юм.