МИАТ зарим нислэгээ цуцласан болохыг мэдэгдлээ

Ковид-19 вирусын мутацид орсон шинэ хувилбар илэрч, олон улсад тархаад байгаа тул гадаад улсууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа чангаруулсан нь улс хооронд зорчих иргэдийн тоог эрс бууруулж байгаатай холбогдуулан дараах нислэгүүдийг цуцалж байна.

БНСУ-ын Сөүл хотын чиглэлд:

  • 2022 оны 1-р сарын 12, 15, 19, 22, 26, 29, 2-р сарын 8, 15, 22-ны өдрийн Улаанбаатар – Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаарт аяллын нислэг

Япон Улсын Токио хотын чиглэлд:

  • 2022 оны 1-р сарын 30-ны өдрийн Улаанбаатар – Токио – Улаанбаатар чиглэлийн ОМ501/ОМ502 дугаар аяллын нислэг

Дээрх аяллуудаар зорчихоор тийз худалдан авсан зорчигчид тийзээ буцаах тохиолдолд хураамжгүй буцаалт хийх, мөн нэмэлт хураамжгүйгээр өдрөө солиулах боломжтой.