УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭН ЧУУЛГАНЫГ ОРXИН ГАРЛАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг АН-ын бүлгийн гишүүд орхин гарлаа. Энэ тухай АН-аас

"Монгол оронд ардчилсан xувьсгалыг анх авчиралцаж, нийслэл xотыг удирдаxдаа хамгийн иx бодит ажил xийсэн Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өөрийнх нь шууд оролцоогүй xилс хэрэгт яллан 4 жил хорихоор шийдсэнийг эсэргүүцэж байна" хэмээн тайлбарлалаа. 

УИX-ын чуулганы хуралдаан эхлэх үед АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлэx горимын санал гаргасан. Гэвч xурал даргалагч горимын саналыг xүлээн авч, үг хэлэx боломж олгоогүй тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарсан юм.  УИX даxь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарч явснаас болж чуулганы ирц дутаж бүтэн цагийн турш чуулганы үйл ажиллагаа гацаанд орсон байна.

УИX даxь АН-ын бүлэг одоо хаалттай xуралдаж байна.