Герман улс руу зорчих монгол иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй боллоо

Герман улсын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүрэгтэй байгууллага болох Роберт Кох институт (RKI) улаан жагсаалтын шинэчилсэн хувилбарыг нийтэлжээ. Уг мэдэгдлийн дагуу дараах улсууд өндөр эрсдэлтэйг илтгэдэг улаан жагсаалтаас хасагдсан.

Армен Иран Монгол Филиппин Румын Уг шийдвэрийн дагуу 12-р сарын 12-ноос эхлэн дээр дурдсан улсуудын вакцин хийлгэсэн болон COVID-19 тусаад эдгэрсэн жуулчдад Герман улс руу нэвтрэхэд дагаж мөрдөх журам бага байх ёстой гэж www.schengenvisainfo.com мэдээлэв.

Армени, Иран, Монгол, Филиппин, Румын зэрэг улсаас COVID-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан эсвэл эдгэрсэн жуулчид Герман руу аялахаасаа өмнө өөрсдийн байрлах газартаа 5-14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагаас чөлөөлөгдлөө.