Автобусны гурван чиглэлд богино эргэлтийн үйлчилгээг нэмж гаргана

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг  нэвтрүүлээд  багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үндсэн гурван  чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болоод байна.  

Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр оройн их ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулахаар төлөвлөсөн. Харин Ч:32, Ч:69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ. 

Богино эргэлт хийх чиглэлүүд: 

  • Ч:1  Үндсэн чиглэл /5 шар –Офицеруудын ордон/
  • Ч:1А  “5 шар мөнгөн завьяа” –Орой ачааллын цагаар

  • Ч:1Б  “Сүхбаатарын талбай- Офицеруудын ордон” –Орой ачааллын цагаар  

  • Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”

  • Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”

  • Ч: 69А Зунжин худалдааны төв-Ард кино театр

  • Ч:69Б Ард кино театр –Вива сити хороолол