“БИ ЧАДНА” үзэсгэлэнг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын эрхийн өдөрт зориулан СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн оюутан суралцагчдын сургалт-үйлдвэрлэлийн дадлагын хичээлээр хийсэн “БИ ЧАДНА” бүтээлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтсээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулж залуучууд өсвөр насныхны дунд тэдний ур чадвар, бүтээлч байдлыг дэмжих үүднээс зохион байгуулсан дээрх үзэсгэлэн худалдааг "Монгол Арт Галерей"-д гаргасан юм. Мөн энэ үеэр тус арга хэмжээнд оролцож шилдгээр шалгарсан залуучуудад тэдний бүтээлийг дэмжих  үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд туслах зорилгоор ажлын багаж, цахилгаан төхөөрөмж, бусад хэрэгслээр өгч, шагнаж урамшууллаа. Уралдаанд 62 бүтээл ирснээс 15 бүтээлд шагнал, урамшуулал олгосон юм.