Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй шилдгүүдээ тодрууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл 2021 оны ээлжит хурлаа 12 дугаар сарын 03-ны өдөр буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр зохион байгууллаа. Тус хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангийн хэрэгжилтийг дүгнэн, 2022 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтрагч талууддаа хандан “Ээлтэй Улаанбаатар” санаачлагыг дэмжин хэрэгжүүлж ээлтэй, хүртээмжтэй Улаанбаатарыг цогцлоохын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-т:

  • “Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний  эрхийг хангах дэд зөвлөл”-өөр Зам,тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөл
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөл”-өөр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар “Мишээл групп” ХХК
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн  болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар “Логоо” ХХК-ийн Eguur.mn сайт
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-аар Степпе Арена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага тус тус тодорлоо.