Н.Анхбаяр: Харамсалтай нь, ГХЯ болон БНСУ-д суугаа Элчин сайдын яам хэрэг гараад зургаан сар өнгөрч байхад өнөөдөр л хэвлэлээс мэдэж байна

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа 13 настай монгол охиныг зодож, хүчээр архи уулган улмаар 6 цаг өрөөнд нь хорьсон, хийсэн бичлэгээ зарсан гэх дуулиан дэгдээд байна. Тэгвэл энэ асуудлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг дуудаж уулзжээ. Уулзаотын дараа ХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр 

-БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Консулынхантай дөнгөж сая уулзлаа. Уулзалтаар хүүхдийн болон эцэг эхийнх нь асуудалд анхаарал хандуулахыг хүссэн байгаа. Харамсалтай нь, ГХЯ болон БНСУ-д суугаа Элчин сайдын яам хэрэг гараад зургаан сар өнгөрч байхад өнөөдөр л хэвлэлээс мэдэж байна. Хэдийгээр Консулын харилцааны Венийн конвенцийн дагуу мэдээлэх үүрэггүй ч ийм ноцтой хэрэг гарвал харилцан мэдээллээ солилцох асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг санууллаа.

Хэрэг үйлдсэн дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг хаагдсан. Хоёр хүүхдийнх нь хэргийг прокурор хянаж байгаа. Тиймээс хууль журмынхаа дагуу ил тод, хэргийг яаралтай шийдвэрлэхэд онцгой анхаарч өгөөч гэх шаардлагыг тавьсан. Энэ нь эрүүгийн хэрэг учир уг хэрэгт туршлагатай сайн өмгөөлөгчийг БНСУ-ын талаас гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Элчин сайдын яам мэдээлэлтэй байна. Мөн сэтгэл зовниж байгаагаа хэлж байна. Хэргийн явцын талаар мэдээлэл өгч байхаа илэрхийлсэн гэлээ. 

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

">http://