АТГ-аас НМХГ-ын зарим даргыг авлигын хэргээр саатуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зарим хэлтсийн дарга бусдаас авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга Б, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж, нарыг хойшлуулашгүй ажиллагаагаар саатуулсан байна. Тэднийг иргэнээс их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа аж.