“Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх” сургалт боллоо

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтан ХБХХЕГ-аас МУИС-ийн оюутан, залуучуудад “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар МУИС-ийн оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг оюутан төгсөгчдөө дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт болон сургуулиас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. өн сургуульдаа амжилттай суралцагч, бусдыгаа манлайлагч хөгжлийн бэрхшээлтэй оюутан болох С.Мягмарсүрэн, А.Сайханцэцэг, Г.Батсоёмбо, Г.Банзрагч нарт МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулсан юм.

Сургалтаар ХБХХЕГ-ын мэргэжилтэн Х.Сансармаа хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг өгсөн бол Монгол ёс уламжлал судлаач докторант О.Эрдэнэсувд “Тэжээхүйн ухаан 1,2” сэдвээр сонирхолтой сургалт орлоо.