АНУ-аас монгол иргэдийн цахим банкинд халдаж, их хэмжээний хохирол учуурлсан иргэнийг албадан авчирлаа

АНУ-аас монгол иргэдийн цахим банкинд халдаж, их хэмжээний хохирол учруулж, яллагдагчаар татагдаад байсан иргэн О-г өнөөдөр Монгол Улсад албадан авчирлаа.

Тэрбээр эх орондоо байгаа болон гадаадад амьдардаг монголчуудын цахим банкинд удаа дараа халдаж, их хэмжээний хохирол учруулсан байна. Урьдчилсан байдлаар 100 орчим үйлдлээр тэрбум төгрөгийн хохирол учруулсаныг тогтоожээ.

Түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж, өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн цахим банкинд халдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байна.

Эх сурвалж: ЦЕГ