Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж  байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлогын талаар, Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус хэлэлцэх бөгөөд 13:00 цагт мэдээлэл өгөх юм. 

Хуралдаанаар дараах асуудлыг танилцуулна.

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж  байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлогын талаар,
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
  • Улаанбаатар-Мандалговь-Цогтцэций чиглэлийн автозамын талаар,
  • Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах асууудлыг судалж, санал шийдлийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн явцын талаар,
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын талаар.

Мөн дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • “Жагсаалт батлах тухай” засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах туха” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,
  • “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан дүүрэг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,
  • Улсын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай,
  • “Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах, томилох тухай /Бусад асуудал/,
  • Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай