Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүлийн Гранд Слам тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна.
“Абу Даби-2021” Их дуулгад манай улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон. Манай тамирчдын түрүүч өнөөдөр Абу Дабид хөл тавьсан бөгөөд ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярын удирдлагад ур чадвараа сорин өрсөлдөгнө. Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, шилдэг наймд шалгарвал жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ. Тус тэмцээний -60 кг-ын жинд Бямбасүрэнгийн Сүхбат, -66 кг-д Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчид ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол -73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн -52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдана. Өнөөдөр тэмцээний эхний өдөр -60 кг-д Э.Сумъяабазар ОХУ-ын Аюуб Блиевтэй эхний тойрогт таарсан байна. Тэрбээр өрсөлдөгчөө ялсан тохиолдолд Их Британы Самуэль Холл, Канадын Жульен Фраскадор нарын ялсантай хэсгийн аваргын төлөө хүч үзнэ. Харин Б.Сүхбат эхний даваандаа энэ оны Парисын Их дуулгын мөнгөн медальт ОХУ-ын Рамазан Абдулаевтай барилдана. Манай бөх өрсөлдөгчөө ялсан тохиолдолд залуучуудын олимпын хүрэл медальт Украйны Олег Вередьябатай барилдахаар оноолт таарчээ. -66 кг-ын жинг ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү тэргүүлэн барилдах бөгөөд эхний даваандаа Кыргызстаны Байбол Саламат Уулутай учраа таарсан бол залуу мастер Г.Сод-Эрдэнэ -60 кг-д ДАШТ-ий 5-р байр, Азийн аваргын хүрэлтэй Кыргызстаны Кубаничбек Айбек Уулутай учраа таарсан байна. Харин -52 кг-д Б. Хорлоодой эхний тойрогт Европын аваргын мөнгө, хүрэл медальт Жоана Диоготой, Г.Ганцэцэг “Токио-2020” олимпын хүрэл медальт Их Британы Челси Жайлестай учраа таарсан байна. Мөн -57 кг-д Л.Энхрийлэн Польшийн Арлета Подолактай эхний тойрогт учраа таарсан бөгөө ялсан тохиолдолд тэмцээний чансааг тэргүүлэгч Израйлын Тимна Нельсон Левайтай хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.Харин Б.Алтанцэцэг залуучуудын Европын АШТ-ий хүрэл медальт Чехийн Вера Земановатай учраа таараад байна.
Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаануууд 21:00 цагаас явагдана.
11-р сарын 26-ны баасан гариг
Эрэгтэй -60 кг: Энхтайваны Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/,
Бямбасүрэнгийн Сүхбат /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/
-66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин/,
Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/
Эмэгтэй. -52 кг: Бишрэлтийн .Хорлоодой /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,
Ганболдын Ганцэцэг /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/ -57кг: Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/,
Батсүхийн Алтанцэцэг /Хан-Уул дүүргийн спорт хороо, “Женко” клубийн тамирчин/
11-р сарын 27-ны Бямба гариг
Эрэгтэй. -73 кг: Ганбаатарын Одбаяр /МУГТ, ДАШТ-ий хүрэл медальт,
Багийн ДАШТ-ий хүрэл медальт“Женко” клубийн тамирчин/,
Цэнд-Очирын Цогтбаатар /Сүхбаатарын одонт, “Сүлд” спорт хорооны тамирчин/
-81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Булганы Батболд /”Хангарьд” спорт хорооны тамирчин/
Эмэгтэй. -63 кг: Баярбатын Баасанжаргал /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,
Саранцэцэгийн Лхагвадулам /ОУХМ. “Сүлд” спорт хорооны тамирчин/,
-70 кг: Мөнхбатын Даваасүрэн /Боржин төв дэвжээ/, Цэрэндуламын Энхчимэг //
11-р сарын 28-ны ням гариг
Эрэгтэй. +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл /МИАТ-ийн тамирчин/, Сумъяабэйсийн Баторших //
Эмэгтэй. -78 кг: Батбаярын Эрдэнэт-Од //
+78 кг: Амарсайханы Адьяасүрэн // нар тус тус барилдана