Цар тахал гарсан энэ үед жирийн иргэд бүсээ чангалж, өрнөөс өрний хооронд амьдралаа залгуулж байхад Төрийн толгойд гарсан эрх мэдэлтнүүдийн "мөнгө угаах" арга нарийсч 32 тэрбумаар бурханы хөшөө барих хүртлээ Монголын ард түмнийг тохуурхаж байна.
Гэтэл энэ амаргүй цаг үед бас нэг таагүй мэдээлэл гарч байгаа нь төрийн эрхийг барьж буй эрхмүүд Монгол Улсын Үндэсний шигшээ баг дасгалжуулагч тамирчдынхаа цалинг хаагаад 2 сар болж байгаа гэх. Үүнээс болж Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргадаг хэдэн тамирчин нь цалин ч үгүй, нийгмийн даатгалч үгүй болж, зарим нь бэлтгэлдээ ирэх автобус унааны мөнгөгүй хүндхэн байдалд ороод байгаа аж. Харамсалтай нь, Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийн тавцанд гаргадаг хэдэн тамирчин нь энэ амаргүй цаг үед цалин мөнгөгүй бүсээ чангалж байхад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ түүний харьяан дор байдаг байдаг Биеийн тамир спортын Улсын хорооны дарга хийгээд тэдний багийнхан хэдэн дасгалжуулагч, тамирчдынхаа төлөө нэг ч үг дуугарахгүй байгаа нь бас л хачирхалтай.