Энэ баасан гараг буюу 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээр амрана. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Улс тунхагласны өдөр юм. Тэгвэл энэ өдөр Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Харин урлаг соёлын салбарт Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн алдарт “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг найруулагч М.Батболдын найруулгаар “Орфей” театрт /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д 19.00 цагаас эхлэх бол Монголын рок попын ноён оргилууд болох ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарын хамтарсан "Ганцхан заяах эх орон" тоглолт “MPM event hall”-д 17.00 цагаас болох ажээ. Түүнчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянгын “Mongolian classic recital” тоглолт “On'n Off” концертын танхимд 17.00 цагаас болно