ЗГ: ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийнэ. Тэгвэл дөнгөж сая Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2018-2021 оны хооронд ИНЕГ-ын дэд даргаар ажилласан юм.

Тэрбээр 419.5 саяын өөрийн орлоготой бөгөөд 650 саяын үнэ бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг автозогсоолтой гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.