Төрийн албаны ерөнхий шалгалтад 7458 иргэн шалгалт өгснөөс 233 нь тэнцжээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг арваннэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж, тухайн хүний хууль эрх зүйн мэдлэг, Монгол Улсын түүх, нийгэм, соёлын мэдлэг, асуудал шийдэх, багаар  ажиллах чадварыг дүгнэх 1000 гаруй шинэчлэн боловсруулсан сорилоор авсан. 

Шалгалтад бүртгүүлсэн 9207 иргэнээс 7458 иргэн шалгалтад орсноос 2233 тэнцсэн байна. Шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос шалгалтын явцын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, шалгалтад тэнцсэн иргэдийг тухайн аймаг, нийслэлийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх юм байна.