ЗГ: ИНЕГ, Улаанбаатар төмөр зам, “Эрдэнэс Монгол” компанийн даргыг томилно

Засгийн газар ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • ИНЕГ, Улаанбаатар төмөр зам, “Эрдэнэс Монгол” компанийн даргыг томилгоо 
  • Covid-19 халдвар халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
  • Сангийн сайдын Гашуунсухайт, Шивээхүрэн, Зам-Үүд боомтод ажилласан дүнгийн талаар болон 2021 оны ургац хураалтын урьдчилсан дүн гэх мэт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар 13:00 цагаас мэдээлэл хийх юм.