МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ИНЕГ болон УБТЗ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13.00 цагаас хаалттай хуралдахаар болжээ. Хуралдаанаар ИНЕГ болон УБТЗ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн тухайд даргагүй жудаж байгаа бөгөөд саяхан Монголын талаас УБТЗ-ын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулсан ч Оросууд хүлээн зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл бий. Харин ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгснөөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар чөлөөлсөн билээ.