Н.Алтанхуяг: Хүний хувийн мэдээллийг хулгайлж болохгүй

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  "Бусад хуулиар зохицуулснаар гэдэг том уутыг хасах ёстой. Гэтэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай харилцаа гэж оруулж ирсэн байна. Гүйцэтгэх ажлын тухай хууль хүний эрхийг зөрчиж болмооргүй юм. Бусад янз бүрийн хуулиар хүний хувийн мэдээллийг хулгайлж болохгүй.

Улсын төсөв ер нь болохгүй байна. УИХ нэг тогтсон стандарттай болооч гэж хэлмээр байна. Хууль хүчингүй болсон тухай юмыг хэвлэж өгч байгаа юм. Цав цагаан цасны толгой дээр нь хэдхэн өгүүлбэр. 500 ширхэгтэй цаас 11 мянган төгрөг. Монголд мөнгө, цаас хэмнэдэг бодлого гэж байна уу? Нэг хуулийн төсөл хэлэлцэхэд хоёр мянган төгрөг устгаж байна" гэв. 

https://www.facebook.com/watch/?v=1515374398842312&t=0