“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг суллажээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас өнгөрсөн сард нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг цагдан хорьсон ч Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг гаргасан юм. 

Тэгвэл зарим эх сурвалж түүнийг хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг гаргасан учраас цагдан хорих хугацаа нь дууссан даруйд буюу 2021.11.18-нд сулласан гэх мэдээллийг өгч байна.