ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭНД 20 ГАРУЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ОЮУТАН ЗАЛУУС ОРОЛЦЛОО

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү өдрийг угтан ХБХХЕГ болон МУИС-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд их, дээд сургууль, политехник коллежийн оюутан залуусын дунд ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН-ийг зохион байгууллаа. 

Тус мэтгэлцээнд нийт 20 их, дээд сургууль, политехник коллежийн 40 оюутан, хөгжлийн бэрхшээлийн ойлголт, хандлага, нэр томьёо, хууль эрх зүйн талаар мэтгэлцэж шагналт 4 байр шалгарлаа. 1-р байр МУИС-ийн "Berkeley" баг 2-р байр ИЗОУИС-ийн "Ethic" баг 3-р байр МУИС-ийн "Change 88" баг Тусгай байр ДХИС-ийн "Консенсус" баг тус тус шалгарлаа. 

Уг мэтгэлцээний ерөнхий шүүгчээр ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Д.Бадамдаш, шүүгчээр ХНХЯ-ны ХБИ-ийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б. Амаржаргал, ХБХХЕГ-ын мэргэжилтэн Б.Нямцэцэг, хяналтын шүүгчээр Ж.Өнөмөнх, У.Азжаргал нар шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаа.