САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэгдэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх, ЦЕГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/114 тоот тушаалын хавсралтын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах, тусламж /код 238/ журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөдөө орон нутгийн цагдаагийн байгууллагын нийт 35 алба хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, харилцааны онцлог, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өгч ажиллалаа.