Говь-Алтай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн “Булингарын хар” хэмээх газар энэ сарын 16-ны өдрийн 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.