НМХГ: Норов-7, Мана-4 0.5кг, 1 кг-ийн савлагааны хэлбэрийг бүртгэлээс хасуулах саналыг хүртгүүлжээ

АРИУНМОНГОЛ ХХК-ИЙН ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 500ГР, 1КГ САВЛАСАН НОРОВ-7, МАНА-4 ЭМИЙГ ИРГЭН ХУДАЛДАН АВЧ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААЛЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтаар Ариунмонгол ХХК нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хувь иргэнд өөрийн үйлдвэрийн 0.5 кг, 1 кг-ийн савлагаатай Норов-7, Мана-4 эмийг худалдаалсан зөрчлийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан болно. Дээрх савлагаа бүхий эмийг тус иргэн жижиглэн савлаж, зохих зөвшөөрөлгүй, хаяг шошгын зөрчилтэй худалдаалсан тул 0.5кг, 1 кг-тай савлагааны хэлбэрийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасуулах саналыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүллээ. Цаашид тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхийг үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч байгууллагуудад анхааруулж байна.