2020.11.11 буюу яг нэг жилийн өмнө энэ өдөр анхны хатуу хөл хорио эхэлж байжээ

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний энэ өдөр Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоож байв. Тодруулбал,  21 хоног тусгаарлагдсан олон улсын тээврийн жолооч дөрөв хоногийн өмнө гэртээ очсон. Улмаар тухайн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд тэдэнтэй нэгдүгээр хавьталд болсон 16 хүнийг тогтоосноор жил дамнан үргэлжлэх хорио цээрийн дэглэм эхэлж байжээ.

Хатуу хөл хорионы үеийн Улаанбаатар хотын зургийг Фейсбүүкээс авав/