МУ-ын гавьяат тамирчин М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт маргааш Хөдөлмөрийн баатар цол олгоно

Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээ, Жүдо бөхийн спортоор гаргасан амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоосон М.Уранцэцэгт нарт маргааш Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Тодруулбал, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос "Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Түүнд маргааш 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолыг олгоно" гэсэн байна. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөн алтан медаль хүртсэн бөгөөд эл үзүүлэлтээрээ паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Харин Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цолыг нь тун удахгүй олгоно гэсэн мэдээлэл өнгөрсөн зунаас гарсан бөгөөд маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авах нь.