Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.066 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа. Дээрх ажлын хүрээнд энэ сарын 8-ны өдөр тус замын эхний хэсэг болох 500 метр замыг хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийсэн. Тэгвэл 2021 оны есдүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш 06:00 цагаас эхлэн 10 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус замыг хааж үлдсэн 500 метр замын асфальт-бетонон хучилтын ажлыг хийхээр боллоо.
Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцоно уу.
Жич: Дээрх замын бүрэн хучиж дууссаны дараа тухайн замын 2 талын явган хүний замыг шинэчлэх, тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийх юм.