Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км замыг туулан бариандаа орлоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан. Тэгвэл тэрбээр хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан өнөөдөр бариандаа орлоо.

Сэлэнгэ аймгийн Хил хамгаалан байгууллагын албан хаагчид түүнийг ёслол төгөлдөр угтан авсан юм. Тэрбээр бариандаа орж, хилийнхээ баганад ёслон мөргөсөн юм. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулан 1047 км зам туулан бариандаа орлоо.